ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.03.26/ Наран ургах, шингэх 06:41-19:14

Зурхай

2026.03.26 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 06:41-19:14

Билгийн өдөр, гараг:

Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох,  зэтгэрийг дарах зэрэгт сайн.

Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.

Үс засуулбал:

Өвчин өчүүхэн ирнэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн.

Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.