ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.03.25/ Наран ургах, шингэх 06:43-19:13

Зурхай

2026.03.25 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 06:43-19:13

Билгийн өдөр, гараг:

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Нас уртасна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.