ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.03.27/ Наран ургах, шингэх 06:39-19:16

Зурхай

2026.03.27 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Наран ургах шингэх: 06:39-19:16

Билгийн өдөр, гараг:

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Эрхтэн хүчин дэлгэрнэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн.

Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.