2025.07.25 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.07.25 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 05.20-20.37
Билгийн өдөр, гараг
Шинийн нэгэнд санасан үйлийг бүтээх, худаг малтах, тариалангийн газрыг хагалах мэт анх газрын ам нээх, буян тогтоохын эх хатгах, бусдын газар очих замд гарах тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, зэтгэрийг дарахыг тэвч. Өвдвөл хиншүү хярвас тавьсан хийгээд эртийн хувийн (эрт ирсэн, орч) жуулчны гэмийн үзэгдэл болжээ.
Үс засуулбал нас ахар болно.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.