ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.07.24/ Наран ургах, шингэх 05:19-20:38

Зурхай

2025.07.24 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.07.24 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.19-20.38

Билгийн өдөр, гараг

Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.

Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал  эрлэг лугаа учирна.

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.