2025.07.26 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 2 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.07.26 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 05.21-20.36
Билгийн өдөр, гараг
Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.
Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.
Үс засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.