2025.07.16 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.07.16 ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 05.10-20.47
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.
Үс засуулбал өвчин ирнэ.
Одны тохиол
Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.
Шүтээн барилдлага
Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.