ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.07.17/ Наран ургах, шингэх 05:11-20:46

Зурхай

2025.07.17 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.07.17 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.11-20.46

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг

Дарах, хатуу үйлд сайн.

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.