ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.07.15/ Наран ургах, шингэх 05:09-20:48

Зурхай

2025.07.15 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2025.07.15 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.09-20.48

Билгийн өдөр, гараг

Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.

Замд гарахыг тэвч.

Үс засуулбал өлсөж ундаасна.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.