ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.04.21/ Наран ургах, шингэх 05:52-19:51

Зурхай

2025.04.21 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2025.04.21 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.52-19.51

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.

Худаг малтах, боолыг шүтүүлэх,  мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал алдар төгс жаргалан болох.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.