ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.04.15/ Наран ургах, шингэх 06:02-19:44

Зурхай

2025.04.15 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.04.15 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 06.02-19.44

Билгийн өдөр, гараг

Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.

Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд малын гарлагатай

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох.