ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.04.20/ Наран ургах, шингэх 05:54-19:50

Зурхай

2025.04.20 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.04.20 НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.54-19.50

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг

Дарах, хатуу үйлд сайн.

Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.