ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.10.23/ Наран ургах, шингэх 07:21-17:52

Зурхай

2026.10.23 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 7:21-17:52

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн. Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Өвчин эмгэг ирнэ./хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх. Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.