2026.10.22 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Наран ургах шингэх: 7:20-17:53
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй, дэлгэрэнгүй үйлд сайн. Хатуу үйлийг тэвч.
Оюун билэг хурц болох. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.