Сирийн Хомс хотод нефтийн танкерт гал гарчээ. Золгүй явдал Сирийн төрийн мэдлийн нефть боловсруулах үйлдвэрт гарсан байна.

Сирийн Хомс хот дахь энэ улсын нефть-хийн SGC компанийн нутаг дэвсгэр дээр золгүй явдал болжээ. Түүхий нефть ачих явцад нефтийн танкер дэлбэрч, улмаар гал гарсан байна. Гал хоромхон зуурт хүрээгээ тэлж, Сирийн Газрын тосны сайд Бассам Томын мэдэгдсэнээр 7 танкер галд автан шатаж байна.