Дэлхийд алдартай Мадам Тюссогийн лааны баримлын урланд тун удахгүй хоёр шинэ үзмэр нэмэгдэх нь ээ... Мадам Тюссогийн Америкийн Нью Йорк хотноо байрлах салбар музейд АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын лааны тосон баримлыг байрлуулах юм.