Майкл Жорданы пүүзийг 164 мянган ам. доллараас эхлэн үнэ хаялцуулна

Энтертэйнмент

Майкл Жорданы өмсч байсан Air Jordan 1 пүүзийг мөн Сотбисын дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан зарна.

NBA-ийн од тамирчинд зориулж Nike-ийн зохион бүтээгч Питер Мур Air Jordan 1 загварыг бүтээж өгч байжээ. Майкл Жордан Air Jordan 1 пүүзээ 1984-1985 оны хооронд өмсч байсан юм. Домогт сагсан бөмбөгчин Майкл Жорданы улаан хар өнгөний хослол бүхий пүүзийг Сотбис дуудлага худалдааны ордон 100-150 швейцарь франк буюу ойролцоогоор 110-164 мянган доллараас эхлэн үнэ хаялцуулан зарахаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны дуудлага худалдаагаар Жорданы гарын үсэг бүхий Air Jordan загварын пүүз 560 мянган доллараар зарагдаж байжээ.