Европын орнуудаас НАТО-д элсэхээс татгалзан түтгэлзэж байгаа улс орнууд...

Улс төр

Орос-Украины хямрал, Украины дайнаас шалтгаалан Европын төвийг сахигч улс орнууд, тухайлбал Финлянд, Швед улсууд НАТО-д элсч байна. Түүнчлэн эртнээс нааш хүн төрөлхтөний аливаа хямрал, дайн тулаанд төвийг сахисаар ирсэн Швейцарь улс мөн Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх талаар ярьж эхэлсэн. Тэгвэл эсрэгээр Европын орнуудаас НАТО-д элсэхээс татгалзан түтгэлзэж байгаа улс орнууд ч байна.

Швед, Финлянд улс НАТО-д албан ёсоор нэгдвэл ЕХ-ны гишүүн 27 улс орноос ердөө 4 улс Умард Атлантын эвслээс гадуур үлдэнэ. Эдгээр нь Австри, Кипр, Ирланд болон Мальта улсууд юм. Эдгээр нэр дурьдсан улсууд нь цэргийн бодлогын хувьд бие даасан учраас цаашид ямар ч цэргийн эвсэлд нэгдэхгүй, мөн аливаа зэвсэгт мөргөлдөөнд аль ч талд нь орохгүй... Түүнчлэн эдгээр 4 улс хүчний блок, эвсэлд нэгдэхээс татгалзаж байгаагаараа тусгаар статустай юм. Кипр болон Ирландын хувьд газар нутаг нь тусдаа хуваагдсан, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан бүс нутаг учраас хуульзүйн хүрээнд аль нэг эвсэлд бие даан нэгдэх боломжгүй статустай гэж ойлгож болно. Учир нь Умард Ирланд нь Их Британийн Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд, харин Хойд Кипрыг зөвхөн Турк улс л хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Харин Австри, Мальтын хувьд тэд “энхтайвны төлөөх эвсэл” хөтөлбөрт нэгддэг учраас тойруугаар НАТО-той холбоотой байдаг улс орнууд юм. Тиймээс эдгээр орны эрх баригчид НАТО-д албан ёсоор элсэх шаардлага байхгүй гэж үзэж байна. 

a