ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт Украины дайнаас шалтгаалан буурч байна

Улс төр

Украины дайн тулаанаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Энэ талаар ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ.

Тэрээр дэлхийн эдийн засгийн хөгжил саарсан нь мэдээж Оросын эсрэг хоригтой холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ нь юуны түрүүнд эрчим хүчний тогтвортой байдал алдагдаж, үүнээс шалтгаалсан хомсдол, үнийн өсөлт зэрэг нөлөөлж байгааг хэлжээ.

ОУВС, Украины талд дайнаас шалтгаалан улсынх нь эдийн засаг хүндэрч, гипер-инфляци үүсэхээс сэргийлэх зорилгоор хагас тэрбум долларын яаралтай санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

Дэлхийн улс орнуудад цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй залгаад Украины дайнаас шалтгаалсан сөрөг үр дагаварууд нөлөөлж эхлээд байна. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийн прогнозыг өнгөрсөн оны 10-р сард 4.9% гэж тооцож байсныг 4.6% болгон буулгасан ч өнөөдөр энэ үзүүлэлтийг 3,6% болгож дахин бууруулжээ. ОУВС эдийн засгийн өсөлт буурч байгаа гол шалтгаануудын нэг - Украины дайн гэж хэлж байгаа юм.