АНУ-ын Ерөнхийлөгч Оросын тэргүүн В.Путиныг “тэнэг армитай дарангуйлагч” гэж нэрлэжээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын тэргүүн Владимир Путиныг “тэнэг армитай дарангуйлагч” гэж нэрлэжээ. 

Жо Байден Алабама мужид байрлах зэвсгийн үйлдвэрт очих үеэрээ энэ талаар хэлжээ. Өмнө нь Цагаан ордны тэргүүн Оросын ерөнхийлөгчийг Путлер гэж нэрлэн, Гитлертай зүйрлэж байсан.

Байдены очсон Алабама дахь зэвсгийн үйлдвэрт “Жавелин” нэртэй танк эсэргүүцэгч пуужин үйлдвэрлэдэг байна.

Америкийн тал Украинд танк эсэргүүцэгч нийлүүлж байгаа юм. Тэгвэл Оросын тэргүүн Францын ерөнхийлөгчтэй утсаар хэлэлцэх үеэрээ Барууны орнуудыг Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан юм. Путин энэ үеэр Оросын тал Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ хэлж, Киев асуудалд ул суурьтай хандахгүй байгааг шүүмжилжээ.