Сильвио Берлускони Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэн нэрээ татлаа

Улс төр

Италийн экс ерөнхий сайд Сильвио Берлускони улсынхаа ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Берлускони энэ талаар мэдэгдэхдээ ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээ мэдээлэлд түүний нэрийг дахин дурьдахгүй байхыг хүсчээ.

Италийн засгийн газрын экс тэргүүн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Сильвио Берлускони ирэх ерөнхийлөгчийн сонгуульд түүнд амжилттай оролцох боломж бололцоо өндөр байгаа ч тэрээр нэрээ татаж, Италийн одоогийн засгийн газрын тэргүүн Марио Драгийг энэ албанд цаашид дэмжих болно гэдгээ илэрхийлжээ. Италийн ерөнхий сайд Марио Драги ерөнхийлөгчийн сонгуульд мөн нэр дэвшиж байгаа юм. Италийн парламентын дээд доод танхимын санал хураалтаар гишүүд улсынхаа төрийн тэргүүнийг сонгоно. Билгэдлийн үүрэгтэй ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Берлускони, Драги нараас гадна хуульзүйн яамд Марту Картабию, сенатын спикер Мария Элизабетта Казеллати болон эдийн засгийн асуудлаарх Еврокомиссар Паоло Жентилони нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.