Афганистаны Кабул хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 4 эмэгтэйг баривчилжээ

Улс төр

Афганистаны нийслэл Кабул хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 4 эмэгтэйг баривчилжээ. Талибаны бүлэглэл энэ талаар гаргасан мэдэгдэлдээ эдгээр эмэгтэйчүүд олон нийтийн газар хижаб өмсөх журмыг эсэргүүцсэн учраас баривчлагдсан гэжээ. 

НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх шинжээчдийн үзэж байгаагаар Афганистанд эмэгтэйчүүдийг олон нийтийн, нийгмийн болоод эдийн засгийн амьдралаас шахан гаргах системчилсэн ялгаварлан гадуурхалт явагдаж байна.

Түүнчлэн Афганистаны засгийн эрхэнд талибаны бүлэглэл гарснаас хойш энэ улсадэмэгтэйчүүд ажилхөдөлмөр эрхлэх, сурч боловсрох аргагүй болсноос гадна хатуу дресс-код мөрдөх, гадуур чөлөөтэй явах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагджээ.

Афганистаны эмэгтэйчүүд дунд болон дээд боловсрол эзэмшихийг Талибанчууд хориглож байгаад олон улсын шинжээчид хамгийн ихээр санаа зовинож байна.