Канадад парламентын сонгууль болж байна

Улс төр

Канадад мөн энэ улсын ерөнхий сайд Жастин Трюдо улсынхаа засгийн газрын тэргүүний суудалд үлдэх эсэхийг шийдвэрлэх улс төрийн чухал сонголт хийлээ. Канадад парламентын ээлжит бус сонгууль явагдаж, энэ улсын иргэд засгийн газраа тэргүүлэх улс төрийн хүчнийг сонгож байгаа юм. 

Канадад ээлжит парламентын сонгууль 2 жилийн дараа явагдах ёстой байсан ч өнгөрсөн 8-р сард засгийн газрын тэргүүн хууль боловсруулах дээд байгууллагаа татан буулгасан юм. Учир нь ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлдэг Либерал нам парламент дахь олонхийн байр сууриа алдаж, парламентын танхимын 338 суудлаас ердөө 155-ыг нь эзэмших болжээ.

Улс төрийн ажиглагчдын үзэж байгаагаар Жастин Трюдо энэ байдлыг засахын тулд өөрийн засгийн газраас цар тахалтай тэмцэхээр явуулж байгаа амжилттай бодлого дээрээ тулгуурлан цаашид байр сууриа ахиулах зорилгоор засгийн газраа тараан урьдчилсан, ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргажээ.

Энэ нь Канадын сөрөг хүчнийхний зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч консерваторуудын тэргүүн Эрин О’Тулуд нэмэлт оноо авчирсан байна.