Хятад хаврын баярын гала тоглолтоо  дэлхийн улс орнуудын төв гудамжны гол дэлгэцүүдэд гаргажээ

Энтертэйнмент

Өчигдөр Азийн зарим улс орон хаврын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Хятадын олон улсын радиод Монгол хэлний редактораар ажиллаж байгаа сэтгүүлч Занданхүү Хятадын төв радио телевизээс 40 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа Хаврын баярын гала тоглолтын талаар ТВ5 телевизийн үзэгчдэд сонирхолтой мэдээлэл ирүүллээ.  

 

Битүүний орой Хятадын ард түмэн бууз баншаа чимхэж, Цагаан сарын ерөөл бүхий шинэ хос уянгыг гэрийнхээ хаалган дээр наана. Хаврын баярын гала тоглолтыг битүүний өдөр цэнхэр дэлгэцээрээ үздэг нь Хятадын ард түмний хувьд сар шинийн баярын чухал заншил болон  тогтжээ. Уран бүтээлчдийн хувьд ч Хаврын баярын гала тоглолтод оролцох нь урлагийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөний илрэл, өндөр нэр хүндтэй уран бүтээлчид оролцдог байна. Энэ жилийн хувьд битүүний өдөр Хаврын баярын гала тоглолтыг дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн 700 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулсан байна. Хятадын уламжлалт соёл, өнөөгийн амьдрал, дуу бүжиг, шог жүжиг, дуурь, ушу, цирк зэрэг олон төрлийн үзүүлбэрүүд, дэлхийн улс орнуудын соёлын гайхамшигтай элементүүдийг  дүрслэн харуулж, орчин үеийн урлагийн арга техник, дуу, уран зураг, гэрэл сүүдэр зэрэг шинэ технологиор баяжуулан найруулжээ. Хятадын төв телевиз олон төрлийн шоуны хамгийн дээд түвшинд Хаврын баярын гала тоглолтыг хийдэгээрээ онцлогтой юм байна.  

Энэ жил гала тоглолтыг АНУ дахь Дэлхийн худалдааны төв, Дубай дахь Бурж Халифа цамхаг, Зүүн Африкийн хамгийн өндөр барилга-Этиопын арилжааны банкны төв байр, Бразилийн Праса до Марко Зеро до Ресифе зэрэг дэлхийд алдартай барилга байгууламжийн дэлгэцэнд гаргаж, дэлхий дахины үзэгчдэд Хятад соёл урлагаа сурталчилжээ.  

(World Trade Center、(Dubai)(Burj Khalifa Tower、(Commercial Bank of Ethiopia headquarters、(Praça do Marco Zero do Recife)