GOT7 хамтлагийн шинэ цомог цацагдсан даруйд 87 орны iTunes жагсаалтыг тэргүүлж байна

Энтертэйнмент

5-р сарын 23-нд GOT7 хамтлагийнхан удаан хүлээлгэсэн шинэ цомог цацагдсан даруйд 87 орны itunes жагсаалтыг тэргүүлээд байна. 

Цомгийн гол дуу “Нанана” 70 өөр орны iTunes-н дууны жагсаалтыг тэргүүлж хамтлагийн хувийн амжилтаа дээшлүүлж чадлаа. Энэ нь тэдний JYP энтертайнментаас гарцгааж, тус тусдаа өөр агентлагт харъяалагддаг болсноос хойшхи анхны эргэн ирэлт юм. Тийм ч учраас гишүүд маш их сэтгэл гаргаж хичээн бэлдсэн тухайгаа Солонгосын W сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.