Дуучин Лэди Гага шинээр гаргасан видео клиптээ Том Крузтэй хамтран тогложээ

Энтертэйнмент

Дуучин Лэди Гага “Top Gun: Maverick” кинонд зориулж “Hold My Hand” нэртэй дуу зохиож, клипэнд нь жүжигчин Том Крузтэй хамтран тогложээ. 

4-р сарын 27-нд дуучин бүсгүй анх өөрийн твиттер хуудаснаа “Би энэ дууг төгс бүтээж өөрийн болгох гэж олон жил ажилласан” гээд киноны гол дүр жүжигчин Том Круз, хөгжимчин Ханс Зиммер, найруулагч Иосеф Косинскид энэ боломжийг өөрт нь олгосонд талархлаа илэрхийлжээ.

“Энэ дуу бол маш хэцүү цаг үе туулсан дэлхийдээ зориулж бичсэн хайрын дуу гэж хэлж болно. Та бүхэндээ сонсгохыг удаан хүсч хүлээсэн учраас халуун дулаанаар  хүлээж аваарай”

гэж сонсогч фэнүүддээ хэлжээ.

"Top Gun: Maverick" кино 2019 оны 7-р сард нээлтээ хийх товтой байсан ч цар тахлын хөл хорионы улмаас хойшилсоор одоо 5-р сарын 27-ноос кино театруудаар гарч эхлэх юм.