Бритни Спийрс гэрийн үйлчлэгчээ зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Энтертэйнмент

Америкийн поп дуучин Бритни Спийрсыг гэрийн үйлчлэгчийнхээ эрх чөлөөнд халдан, зодож танхайрсан гэх хэргийг Вентура тойргийн прокурорын алба хэрэгсэхгүй болгожээ.

Бритни Спийрсд холбогдох хэрэг түүний гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй өнгөрсөн 8-р сард хуулийн байгууллагад гомдол мэдүүлснээр олны анхааралд өртөөд байжээ.

Поп одынд ажилладаг байсан эмэгтэй дуучныг гараас нь утсыг нь хүчээр авахыг завдаж, улмаар түүнийг цохьсон гэж мэдүүлэн гомдол гаргажээ. Улмаар энэхүү гомдлын дагуу хэрэг нээн шалгасан ч нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна. Спирсын өмгөөлөгч Мэтью Розенгарт энэ хэргийг “дуучны нэр хүндийг ашиглан шуугиан дэгдээж, ашиг хонжоо олох гэсэн увайгүй үйлдэл” гэж нэрлэсэн байна.