АНУ-ын агаарын оронд зайд 7 хоног хөөрсөн Хятадын “тагнуулын” бөмбөлгийг буудаж унагажээ

Үйл явдал

АНУ-ын агаарын орон зайд өнгөрсөн 7 хоногт нэвтэрсэн, тагнуулын зориулалттай байж болзошгүй гэж сэжиглэгдсэн Хятадын агаарын бөмбөлгийг АНУ-ын цэргийн сөнөөгч онгоц Бямба гарагт буудаж унагалаа.

Бөмбөлөг Атлантын далай дээр, эргээс 6 милийн зайд байхад нь буудсан байна. Харьцангүй гүехэн усан дээр харвасан нь Хятадын ажиглалтын төхөөрөмжийн эд ангиудыг сэргээн авахад дөхөм болгосон гэж албаны хүмүүс мэдээлж байгаа юм.

Тагнуулын гэж сэжиглэгдсэн Хятадын бөмбөлөг анх 1-р сарын 28-нд Аляск дахь АНУ-ын агаарын орон зайд нэвтэрч, 30-нд Канадын орон зай руу шилжсэн байна. 1-р сарын 31-нд хойд Idaho-гийн дээгүүр Америкийн орон зайд эргэн нэвтэрчээ. Ерөнхийлөгч Жо Байден бөмбөлгийг буулгах тушаал өнгөрсөн 7 хоногийн Лхагва гарагт гаргасан мэдэгдсэн, гэхдээ Пентагон аюулгүй байдлын үүднээс, бөмбөлгөөс унах хог хаягдлаас иргэдийг хамгаалахын тулд зайдгай усан дээгуур хөөрөх хүртэл хүлээхийг зөвлөжээ.

Хятадын тал бөмбөлгийг цар уурын болон бусад шинжлэх ухааны зорилгоор ашиглаж байсан..харин “санамсаргүй байдлаар” АНУ-ын орон зайд нэвтэрсэн гэж мэдэгдсэн юм. Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд “Хятад улс АНУ-аас энэ асуудлыг тайван, мэргэжлийн байдлаар зохицуулахыг хүссэн ч, АНУ хүч хэрэглэхийг шаардаж, хэтрүүлсэн хариу үүлдэл үзүүллээ гэж бөмбөлөгт өгсөн цэргийн цохилтыг буруутгасан байна.

Бөмбөлгийг буудахыг ажиглаж байсан гэрч тийрэлтэт онгоцноос цохилт ирж бөмбөлгийг оносон, гэхдээ дэлбэрэлт болоогүй гэж хэлсэнг Ройтерс дамжуулж байна. Тагнуулын гэж сэжиглэгдсэн бөмбөлгөөс болж АНУ-ын ТНБД Антони Блинкен өнгөрсөн Баасан гарагт эхлэх байсан Хятад дахь айлчлалаа хойшлуулахад хүрсэн байна. Ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын дарга Жи Шиньпин нарын өнгөрсөн 11-р сард төлөвлөсөн уг айлчлал нь 2 орны хурцадсан харилцааг тогтворжуулах боломж гэж найдаж байсан хүмүүс цохилт боллоо гэж гадаадын хэвлэл мэдээлэл дүгнэж байгаа юм. Хятад тагнуулын төхөөрөмж АНУ-ын нутаг дэвгэр лүү зориудаар явуулсан эсэхээс үл хамааран, 2 улсын харилцаанд хохирол учирлаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Хадсоны хүрээлэнгийн шинжээч Патрик Кронин, Хятад улс АНУ-ын хариу үйлдэл болон юу хийхийг нь ажиглах..үйл ажиллагааны тагнуулын мэдээлэл авахыг оролдсон байж магадгүй гэж хэлсэн байна. Бөмбөлөг АНУ даяар аялах хугацаанд Хятадын тал хэр их мэдээлэл цуглуулсан нь асуулт хэвээр үлдэж байна.