ОХУ хар тэнгисээр үр тариа экспортлох гэрээнд оролцохоо зогсоолоо

Үйл явдал

ОХУ Хар Тэнгисийн боомтоор үр тариаг экспортлох санаачлагад оролцохоо түр зогсоож байна. Энэ үйлдэл нь Севастополь дахь тэнгисийн цэргийн флот руу нь Украин дроноор халдлага үйлдсэн гэж Оросын тал буруутгасны дараагаар болж байгаа юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын яам.. дронуудын нэгийг Украины эсвэл барууны аль нэг орны хүнсний бүтээгдэхүүн экспортлох зорилгоор түрээсэлсэн хөлөг онгоцноос хөөргөсөн байж болзошгүй хэмээн үзэж байгагаа мэдэгдсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яам Их Британийн мэргэжилтнүүдийг халдлагад оролцсон гэж буруутгасан байна. Иймд халдлагатай холбоотойгоор, Оросын тал Хар тэнгисийн санаачлагын хүрээнд тээвэрлэлт хийж байгаа хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй гэсэн мэдэгдлийг гаргалаа. Гэхдээ гэрээ хэлэлцээрийг цуцлаагүй, оролцохоо түр зогсоож байгааг Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Даваа гарагт мэдэгдсэн байна. НҮБ Украинтай холбоо барьж, тээвэрлэлт хийж буй аюулгүй коридорт эрсдэл гаргахгүй гэж баталгаажуулах хэрэгтэй гэж хэллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ

Халдлага үйлдсэн дронууд Украины үр тариаг экспортлож байгаа аюулгүй коридорт байсан, энэ нь аюулгүй байдлыг баталгаажуулж буй Оросын хөлөг болон тээвэрлэлт хийж байгаа иргэний хөлгүүдэд эрсдэл үүсгэж байна

гэж хэлжээ.

Мөн, хэрвээ экспортын хөлөгт Украин цохилт өгвөл Оросыг л буруутгана тиймээс, эхлээд Украиныг эрсдэл гаргахгүй байхыг НҮБ шаардаж батлах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Тэгвэл НҮБ-аас хариу өгч, халдлагын үеэр Хар тэнгисийн аюулгүй коридороор санаачлагад оролцсон хөлөг онгоц дамжин гараагүй гэж НҮБ-ын тусламжийн тэргүүн Мартин Griffith Даваа гарагт аюулгүйн зөвлөлд хандан мэдэгдсэн байна. Украин халдлагыг үйлдсэн гэж мэдэгдээгүй, гэхдээ мөн үгүйсгээгүй юм, гэвч Оросын тэнгисийн цэрэг тэдний цэргийн бай мөн гэж хэлжээ. 

Орос Үр тариаг аюулгүй экспортлох гэрээнээс ухарч байгааг нь Украин, ЕХ болон АНУ шүүмжилж байна.

Киев Оросын үйлдлийг:

Москва дэлхийг өлсгөлөнгөөр заналхийлж байна

хэмээн тодорхойлжээ.

НҮБ-аас Оросын байр суурийг тодруулан мэдэгдэл хийсэн байна, гэрээ хэлэлцээрийг цуцлаагүй, Орос оролцоогоо түр зогсоож байгаа гэж мэдэгдлээ. Уг санаачлагад Украин болон Оросын талууд тээврийн хөлөг онгоцыг онилохгүй байхаар тохироцсон байдаг юм. НҮБ-ын тусламжийн тэргүүн Мартин Griffith, уг заалт хүчин төгөлдөр байгаа гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ, Орос оролцоогоо түр зогсоосноор нөхцөл байдал ямар болох нь тодорхойгүй байгааг Ройтерс дурдлаа.