Луврын музей дэх алдарт Леонардо да Винчийн “Мона Лиза” бүтээлийг бялуу шидэн нялжээ

Үйл явдал

Францын нийслэл Парис хотын Луврын музейд байрлах алдарт Леонардо да Винчийн “Мона Лиза” бүтээлийг бялуу шидэн нялжээ.

Даваа гарагт Луврын музейг үзэж байсан хүмүүс дундаас нэгэн хүн гэнэт сугаран гарч ирж, хүн төрөлхтөний суут бүтээлийг бялуугаар нялж орхижээ.

Ингэхдээ энэ хэргийг үйлдсэн этгээд нь эмэгтэй хувцас өмсч зүсээ хувиргасан эрэгтэй байжээ. Хиймэл үс зүүж, нүүрээ будсан эмэгтэй тэргэнцэртэйгээ Мона Лиза зураг руу дөхөн очиж, улмаар бялуу шиджээ. Ингэхдээ тэрээр “эх дэлхийн төлөө” энэ үйлдлээ хийж байгаа тухайгаа хашгирч байжээ. Азаар Мона Лиза бүтээлийн наана шилэн хаалт байдаг учраас бялуу шилэн дээр нялагдсан байна. Эрэгтэйг саатуулан шалгаж эхэлжээ.