ЕХ-нд нийлүүлэх Оросын байгалийн хийн хэмжээ багассаар байна

Үйл явдал

Украины дайнаас шалтгаалан энэ улсын нутгаар дамжин ЕХ-нд нийлүүлэх Оросын байгалийн хийн хэмжээ багассаар байна. Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас Европ тив 20 сая куб/м байгалийн хий дутуу авчээ. 

Украины “Нафтогаз” компани Оросын цэргийнхэнд эзлэгдсэн нутгаар хийн транзит нийлүүлэлт хийхээс татгалзаад байгаа юм. Киев Оросын “Газпром” компанид хандан түүхий эдийг интер-коннектор гэж нэрлэгдээд байгаа Украины бусад бүсээр дамжуулан нийлүүлэлт хийх санал тавьжээ. Тэгвэл “Газпром” ийм чиглэлийг ашиглах нь техникийн хувьд боломжгүй гэсэн хариу өгчээ.  

Оросын тал ийнхүү Украины нутгаар дамжих байгалийн хийн нийлүүлэлтээ хорогдуулж байгаагаас Европын зарим орнууд, тухайлбал Австри, Герман улсууд хийн нийлүүлэлтээс үүдэлтэй хомсдолтой нүүр тулгараад байна. Тухайлбал Германд нийлүүлж байсан хийн хэмжээ хоногт 25%-иар буурчээ.Брюссель хийн нийлүүлэлтэд гарч байгаа асуудал бүгд Оросын Украины эсрэг өдүүлсэн дайнаас үүдэлтэй. Украин бол найдвартай хамтрагч, түнш гэжээ.