Перу Улсын эртний хот болох Мачу-Пикчу хотын туурь байгалийн онц үзэгдэлд автжээ

Үйл явдал

Перу Улсын эртний хот болох Мачу-Пикчу хотын туурь байгалийн онц үзэгдэлд автжээ. Перуд үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас эртний хотын туурь усанд автсан байна. 

Мачу-Пикчу нь төрийн онцгой хамгаалалттай, түүхэн дурсгалт газар юм. Тэгвэл үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас эртний хотын дэргэдэх нэгэн суурин газар үерт автан, тэндээс 900-аад хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эдгээр нь ихэнхдээ гадны жуулчид байгаа юм. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эртний хотын туурь усанд автаж, зарим газарт нуралт үүссэн талаар мэдээлж байна. Гэхдээ уулын орой хэсэгт байрлах эртний хотын гол туурь үерт автах аюулгүй байгаа юм. Гамшгийн бүсэд хүмүүс гэмтэж, сураггүй алга болсон тохиолдол гарчээ.