Умард Солонгосын ачааны галт тэрэг Хятадын Даньдун хотод ирлээ

Үйл явдал

Умард Солонгосын ачаа тээврийн карго галт тэрэг Хятадын хилтэй залгаа бүсэд иржээ. 

Улмаар ачааны галт тэрэг Хятадын Даньдун хотод нэвтэрсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умардын талаас COVID-19 коронавирусний халдвартай холбоотойгоор хилээ хааснаас хойшхи хугацаанд ийнхүү 3 дахь удаагаа ачааны галт тэргээ Хятад руу илгээжээ. Тэгвэл үүнээс өмнө Умардын тал Хятад руу хоёр удаа ачааны галт тэрэг илгээн, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн зөөвөрлөн авч байжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын талаас авч байгаа эдгээр бараа бүтээгдэхүүнийг магадгүй цар тахлын халдвар дэгдэхээс өмнө худалдан авсан ч карантин, хилийн хоригийн улмаас авч чадалгүй хойшлуулаад байсан бололтой. Цар тахлын улмаас Пхеньян болон Бээжингийн хоорондын худалдааны эргэлт эрс буурсан юм. Японы Киодо Цусин агентлагийн мэдээлж байгаагаар Хятад болон Умард Солонгосын хоорондын худалдааны хэмжээ 2019 онтой харьцуулахад 90%-иар буурчээ.