Унгар Улс өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой барина

Үйл явдал

Унгар улс ирэх 2-р сараас эхлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхийг хориглож, барааны үнийг тогтвортой барих бодлого нэвтрүүлж байна. 

Унгарын засгийн газар 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн элчин чихэр, гурил, ургамлын тос, сүү, гахайн болон тахианы махны үнийг дахин нэмэхийг хориглож, 2021 оны 10-р сарын 15-ны өдрийн үнэ ханшаас давуулахгүй байхыг үүрэгдэж байна. Будапештын эрх баригчид ийм маягаар цар тахал, эрчим хүчний хямралтай холбоотой үнийн хөөрөгдлийг тогтоон барихыг чармайж байгаа юм. Энэ улсад өнгөрсөн оны 10-р сар болоод энэ оны 1-р сарын хооронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 4-20%-иар өссөн үзүүлэлттэй байна.