Берлинд цагаач дүрвэгсдийн эрхийг хамгаалан “аврах хантааз”-ны аян өрнүүлжээ

Үйл явдал

Германы нийслэл Берлин хотноо гадны цагаач дүрвэгсдийг дэмжсэн аян өрнөжээ.

Sea Watch төрийн бус байгууллага, мөн бусад хүний эрхийн байгууллагын идэвхтнүүд хамтран "аврах хантааз” аян өрнүүлсэн байна. 

Хувь заяаны эрхэнд амьдралын хүнд нөхцөл байдалд орж, төрсөн нутаг орноосоо дайжин зугтаж байгаа гадны цагаач дүрвэгсдийг дэмжихэд аяны гол зорилго оршиж байгаа юм. Берлин хотын Бундестагийн ордны өмнө болсон аяны үеэр 300 аврах хантааз авчран тараан шидэлжээ.

Тэд ийм маягаар олон нийтийн анхаарлыг далайд амь дүйсэн аялал хийж ирж байгаа гадны цагаач дүрвэгсдийн асуудалд хандуулахыг хүссэн байна. Германы Холбооны канцлераар сонгогдсон Олаф Шольц сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэрвээ улсынхаа засгийн газрыг тэргүүлбэл гаднаас илүү олон дүрвэгч хүлээн авна гэж амлаж байжээ.