Италийн нийслэл Ром хотод Эх дэлхийн их цэвэрлэгээний өдрийг тэмдэглэжээ

Үйл явдал

Италийн нийслэл Ром хотод Эх дэлхийн их цэвэрлэгээний өдрийг тэмдэглэжээ. Дэлхийн уул ус, байгаль, гол ус нууруудыг цэвэрлэх өдөр Ром хотноо хэдэн зуун сайн дурынхан нэгдэн их цэвэрлэгээ хийжээ.

Эх дэлхийн их цэвэрлэгээний өдрийг дэлхийн 180 гаруй улс оронд тэмдэглэжээ.

Италийн сайн дурынхан Тибра голын сав дагуух газрыг цэвэрлэж, хур хогноос нь салгажээ. Түүнчлэн тэд голын эрэг дагуух газрын шар өвсийг хадаж, голын усыг хог болон замагнаас нь цэвэрлэсэн байна.

Их цэвэрлэгээг Италийн Ретэйк Рома төрийн бус байгууллага санаачлан зохион байгуулжээ. Тэгвэл Өмнөд Африкийн Йоханнесбург хотоос холгүй байрлах Александра хотын иргэд мөн Эх дэлхийн их цэвэрлэгээний өдөрт нэгдэн Жукскей голын сав газрыг мөн цэвэрлэжээ.

Голын ус тогтмол ус болоод хуучирч муудсан дэд бүтэж, техникийн зарим асуудлаас шалтгаалан ихээхэн бохирджээ. Их цэвэрлэгээнд нэгдсэн хүмүүс голын усыг дотор нь аюулгүй сэлж шумбах боломжтой болтол нь цэвэрлэх зорилго тавьсан байна.