ЗХУ задрахад хүргэсэн “8-р сарын бослого”-ын 30 жилийн ой

Үйл явдал

Манай хойд хөршид одоогоос 30 жилийн тэртээ “8-р сарын бослого” гэж нэрлэгдсэн төрийн эргэлт болж байжээ. Хэдийгээр төрийн эргэлт хийж чадаагүй ч энэ явдал ЗХУ-ыг задрах үйл явцыг түргэтгэсэн гэж үздэг юм.

1991 оны 8-р сар... Энэ цаг үед Оросын улс төрийн систем болоод эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орны нөхцөл байдал ороо бусгаа байжээ. 1991 оны 8-р сарын 20-нд тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёвын баг Эвслийн шинэ гэрээ байгуулж, ЗХУ-аас салан тусгаарлах хүсэлтэй БН улсуудыг тогтоон барихаар тэмүүлж байсан ч 19-ний өдрийн шөнө Оросын Тагнуулын төв газрын дарга Владимир Крючков тэргүүтэй эсэргүүцэгчид ерөнхийлөгчийг эзгүй хойгуур Горбачёвыг төрийн эрхээс буулгахыг завджээ.

Энэ зорилгоор босогчид Москва хот руу цэрэг, байлдааны хуягт техник оруулсан байна. Үүнтэй зэрэгцээд Оросын хотуудад иргэд гудамж талбайдаа гарч жагсан, энэ байдал хэд хоног үргэлжилжээ. 8-р сарын бослого гэж нэрлэгдсэн улс төрийн бослого тэмцэл Горбачёв Москвад эргэн ирж, түүнийг орлож байсан Борис Ельцин босогчдын жагсаал дунд орж, танкан дээр суун иргэдээ эмх замбараагүй байдалд автахгүй байхыг уриалж байснаар намжиж байжээ. Улмаар энэ бүх үйл явцын дараагаар Горбачёвын эрин үе дуусч, ЗХУ задран бутарч, Оросын Коммунист намын үйл ажиллагааг хориглож байжээ.