Америкийн Райсын их сургуулийн инженерүүд үхсэн аалзнуудад хий дүүргэн, атгагч зориулалтаар ашиглах туршилт хийжээ. 2019 онд Даниел Престон Райсын Механик инженерийн тэнхимд уламжлалт бус материал ашигладаг зөөлөн робот системээр мэргэшсэн лаборатори байгуулж энэ төсөл дээр ажиллаж эхэлсэн байна.
Үхсэн аалзаар хийх туршилт нь зарим хүмүүст хар дарсан зүүд шиг жихүүцэм сонсогдож магадгүй ч инженерүүдийн хэлж байгаагаар энэ нь байгальд уусан задрах ээлтэй, хаягдалгүй гэж тайлбарлажээ. Тэрээр төгсөх ангийн оюутан Фэй Япын хамт аалз үхэхдээ яагаад муруйдагийг олж мэдэхээр зорьж, аалзанд антагонист булчин байдаггүйг олжээ. Өөрөөр хэлбэл Престон аалзыг атгагч материал болгон ашиглахдаа гидравлик даралтаар бүх хөл, үеийг нь сунгах боломжтой болгожээ. Яп, Престон нар шинэ судалгааны чиглэлээр хийсэн анхны алхамдаа аалзны физиологийг "үхжилт" гэж нэр томьёо өгсөн байна.