Apple Inc-ийн шинэ загваруудын нээлтээс ажигласан ГУРВАН ДҮГНЭЛТ

Технологи-360

ТЕХНАЛИЗИЙН СУДАЛГААГААР ГАЙХШРУУЛСАН ГУРВАН ЗҮЙЛ:

1. Шинэ iPhone 14 нь сүлжээгүй орчинд хиймэл дагуул ашиглан яаралтай тусламжийн мессеж бичих боломжтой. Энэ нь төлбөртэй. АНУ, Канадын хэрэглэгчдэд боломжтой, эхний хоёр жил үнэгүй. Хүн бүрт тэр бүр хэрэг болохгүй функц ч утсандаа хэзээд бэлэн байлгахыг хүснэ.

2, "Apple-ийг нийлүүлэлтийн сүлжээний асуудал, инфляцийн улмаас үнээ өсгөж магадгүй гэсэн цуу яриа маш их байсан. Гэхдээ тэд тэгээгүй, өөрөөр хэлбэл бүх загварын үнэ нь өнгөрсөн жилүүдтэй адилхан

3. Watch Ultra нь харьцангуй илүү үнэтэй, хүн бүхэнд хэрэгтэй бус ч экстрим спортоор хичээллэгсэд, шумбагчдын хувьд маш хэрэгтэй дэвшил бүхий цаг болсон.