Элон Маскийг Индонезийн Ерөнхийлөгч тус улсад айлчлахыг урьжээ

Технологи-360

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Индонези Улсын Ерөнхийлөгч Жоковийн урилгаар ирэх 11-р сард тус улсад айлчилж, хамтран ажиллах бизнес боломжийн талаар ярилцахаар тогтсон байна.

Space-X-ийг үүсгэн байгуулагч Элон Маск Техас дахь Space-X төвд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодог хүлээн авч уулзахдаа, 11-р сард түүний урилгаар тус улсад айлчлахаа илэрхийлсэн байна.

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Элон Масктай уулзсан тухайгаа твиттер хуудсандаа бичихдээ, Tesla болон Space-X компани нь технологи, инновацийн  зарим төсөл дээрээ нөөц бололцоо ихтэй Индонези улстай янз бүрийн салбарт хамтран  ажиллах боломж байгаа талаар онцолсон гэж дурджээ.