Эрдэмтэд өмнө нь шинжлэх ухаанаар судлагдаагүй үл мэдэгдэх объект илрүүлжээ

Технологи-360

Одон орон судлаач эрдэмтэд өмнө нь шинжлэх ухаанаар судлагдаагүй үл мэдэгдэх объект илрүүлжээ. Австралийн радио, дуу чимээ, астрологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд дэлхийгээс 4 мянган гэрлийн жилийн цаана байрлах нэгэн өвөрмөц объект илрүүлсэн талаараа мэдээлсэн байна. 

Хүчтэй, үл мэдэгдэх радио долгионыг Австралийн судлаачид илрүүлсэн байна. Астро-физикч Наташа Херли-Уокерын ярьснаар энэхүү объект нь өмнө нь илрүүлж байсан сансрын биетээс огт өөр төрлийн сигнал, радио долгион ялгаруулж байгаа гэнэ. Тиймээс шинжлэх ухаанд өмнө нь судлагдаж байгаагүй шинэ төрлийн объектыг цаашид илүү гүнзгий судлахаар ажилдаа орсон байна. Судлаачид энэ талаар хэд хэдэн таамаг дэвшүүлэн судалж байгаагийн дотор нейтроны даралт бүхий өвөрмөц од байхыг үгүйсгэхгүй байгаан дээр магадгүй хүчирхэг соронзон орон бүхий талбай байхыг ч үгүйсгэхгүй байна.