Өнгөрсөн сарын 25-нд хөөргөсөн James Webb дуран авай сансрын уудамд толио дэлгэжээ

Технологи-360

Францын Гвиан дахь Куру сансрын нислэгийн төвөөс өнгөрсөн сарын 25-нд хөөргөсөн James Webb дуран авай дэлхийн тойрог зам дахь аяллаа үргэлжлүүлж, сансрын уудамд толио дэлгэжээ. Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дуран авайнуудаас James Webb хамгийн хүчирхэг нь юм. 

James Webb дуран авай сансрын уудамд заагдсан өндөрт гарсныхаа дараагаар аажмаар дэлгэгдэж байгаа юм. Энэ үйл явц ойролцоогоор 29 хоног үргэлжилж, дуран авай дэлгэгдэх явцын хамгийн эрсдэлтэй үе нь болох 6,5 метрийн урттай үндсэн толь болон дуран авайг нар, дэлхий болон сарны цацрагаас хамгаалах дулааны хамгаалалт нь нээгдэх үйл явц амжилттай явагджээ.

Дуран авай дөрвөн долоо хоногийн хугацаанд Лагранжийн хоёр дахь цэгт гала тойрог замд байрлалаа олох аяллаа үргэлжлүүлнэ. Лагранжийн цэг нь сартай харьцуулахад дэлхийгээс 4 дахин хол, нарны эсрэг талд 1,5 сая км зайд байрладаг юм. James Webb дуран авайг Америкийн НАСА агентлаг, Европын сансрын агентлаг болон Канадын сансрын агентлаг хамтран бүтээсэн юм. Америкийн Апполон хөтөлбөрийг тэргүүлж байсан Жеймс Уэббийн нэрээр нэрлэсэн дуран авай Хаббл дуран авайг орлох юм.