ӨАБНУ цар тахлын шинэ хувилбарын улмаас улс орнууд хилээ хааж байгааг эсэргүүцжээ

Ковид-19 /дэлхий/

Омикрон гэх нэр авсан коронавирусний шинэ хувилбар Африк тивд дэгдэн, улмаар Африкийн Өмнөд хэсгийн улс орнуудад тархсаны дараагаар улс орнууд Африкийн нэр бүхий улс орнуудтай агаарын харилцаагаа тасалсан.

Тэгвэл Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса вирусний шинэ хувилбартай холбоотойгоор дэлхийн улс орнууд агаараар зорчих хөдөлгөөнд хориг тавьсныг эсэргүүцжээ.