Австри Улс хүн амаа COVID-19 халдварын эсрэг бүрэн дархлаажуулжээ

Ковид-19 /дэлхий/

Австри улс хүн амаа COVID-19 коронавирусний халдварын эсрэг бүрэн дархлаажуулж, цар тахалд баяртай гэж хэлжээ. Австрийн канцлер Себастьян Курц энэ талаар мэдэгдэж, улс орон нь цар тахлын халдвараас ангижирлаа гэжээ.

Себастьян Курц ийнхүү мэдэгдэхдээ хэдийгээр хүн амаа цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамруулсан ч энэ нь коронавирус устсан хэрэг биш учраас иргэддээ нэгмөр тайвшрах болоогүйг хэлжээ.

Курц улсынхаа телевизээр хийсэн мэдэгдэлдээ вакциндаа бүрэн хамрагдаж, дархлаажуулалт тогтсон иргэдэд дахин ямар ч локдаунаас айх шаардлага байхгүй гэжээ. Гэхдээ вакцинд тодорхой шалтгааны улмаас хамрагдаагүй иргэдээ өдөр тутмын амьдралдаа зарим нэг хязгаарлалттай нүүр тулж болохыг нь сануулжээ.

Австрийн канцлер хүн амаа вакцинд зайлшгүй хамруулах бодлого баримтлаагүй, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэсэн юм.

Гэхдээ хэрвээ шаардлагатай бол вакцинд хамрагдаагүй иргэдэд зарим нэг хязгаарлалт тогтоож болзошгүйг анхааруулжээ.