ДЭМБ, COVID-19 КОРОНАВИРУСНИЙ ГАРАЛ ҮҮСЛИЙГ ТОГТООХ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ, COVID-19 коронавирусийн гарал үүслийг тогтоох, тодорхойлох судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна. Гэхдээ цар тахал анх үүссэн Хятадын Ухань хотын эрх баригчид дахин ДЭМБ-ын шинжээчдийн багийг нэвтрүүлэхийг эсэргүүцсэний дараа коронавирусний гарал үүслийн судалгааг улстөржүүлж ойлгохыг байхыг албаны хүмүүс хүссэн байна.

ДЭМБ-ын гишүүн улс орнууд мөн дээрх байр суурьтай санал нэгдэж байна. Учир нь дэлхийн улс орнуудад цар тахал болтлоо дэгдсэн коронавирусийг ямарч болов аргаар дарж, учир шалтгаан, дэгдэлтийг нь хяналтандаа авах нь чухал гэдгийг тэмдэглэж байгаа юм. Энэ талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн Онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан мэдэгдсэн байна. ДЭМБ-аас коронавирусний гарал үүслийн судалгааны дараагийн үе шатыг эхлүүлэх шаардлагатай, мөн хэрхэн явуулах талаар Хятадын талтай хэлэлцэн зөвлөлдөж байгаа юм. Гэхдээ одоогоор тодорхой хариу аваагүй байна.

ДЭМБ-ын шинжээчдийн баг өнгөрсөн 3-р сард Ухань хотод ажиллаж, улмаар эхний ажлын үр дүнгээ танилцуулж, вирус Уханийн лабораториос тархсан байх таамгийг үгүйсгэсэн байна.