Хятадад цар тахлын 38 шинэ тохиолдол дотоодод бүртгэгдлээ

Ковид-19 /дэлхий/

БНХАУ-д COVID-19 коронавирусний халдвар дотоодод дахин бүртгэгджээ. Нийтдээ Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр цар тахлын халдварын 38 тохиолдол шинээр илэрсэн байна.

Хятадад дотоодод илэрсэн тохиолдлын нэг нь Ляонин мужид, үлдсэн нь Жянсу мужид илэрчээ. Түүнчлэн шинээр илэрсэн тохиолдлын 36 нь зөөвөрлөгдөн ирсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлын 18 нь Юньнань мужид, 8 нь Гуандунд, 5 нь Фузянь мужид мөн Хэнань, Бээжинд илэрчээ. Эх газрын Хятадад өнөөдрийн байдлаар цар тахлын зөөвөрлөгдсөн нийт 7,246 тохиолдол бүртгэгдсэнээс 6,654 нь эдгэрч, 592 хүн эмчлүүлж байна.