АНУ-ын Өвчин Хянах, урьдчилан сэргийлэх төв 5 сарын 13-ны Пүрэв гарагт бүрэн тунд хамрагдсан хүмүүс гадуур гарахдаа амны хаалт зүүх хэрэггүй, дотор орчинд ч мөн адил хэрэглэхгүй байж болно гэж удирдамжаа өөрчилснөөр энгийн амьдралдаа буцах боломж нээсэн байна.
Халдварын тохиолдлын тоо буурч, залуучуудыг вакцинд хамруулах ажил илүү өргөжин, коронавирусийн хувилбарын эсрэг вакцин үр дүнтэй байсан учраас хоёр долоо хоногийн дараа ийнхүү шинэ удирдамж гаргасан байна.
Мэдэгдлийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон мөн зарим сэтгүүлч маскаа авчээ.
Гэхдээ олон нийтийн эрүүл мэндийн албаныхны зүгээс шинэ удирдамжийг таатай хүлээж аваагүй. Энгийн амьралын хэв маягт буцан орохын тулд вакцинжуулалтын үр дүнг хэсэг хугацаанд харах хэрэгтэй байсан гэсэн шүүмжлэлүүд гарчээ.
Харин удирдамжаа өөрчилсөн төвөөс
"Өнгөрсөн 7 хоногуудад бид вакцины үр дүн дээр судалгаа хийсэн. Вакцин нь мутацийн хувилбаруудад тэсвэртэй, бүрэн тунд хамрагдсан иргэд вирусийн халдвар тараах тохиолдлууд бага байсан" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNA