Токио-2020: Олимпод өрсөлдсөн Австралийн тамирчид 28 хоногийн тусгаарлалтад оржээ

Спорт

Токио-2020 олимпын наадмаас эх орондоо буцан ирж буй Австралийн тамирчид 28 хоног тусгаарлагдах шаардлагатай болжээ. Гадаадаас ирсэн нислэгийн зорчигчдод хоёр долоо хоногийн тусгаарлалтын дүрэм үйлчилдэг. 

Харин Австралийн олимпын хорооноос

"Бусад орон тамирчдаа буцан ирэхэд нь угтан тэмдэглэж байхад биднийг ингэж байгаа нь хамгийн харгис, хайхрамжгүй хандлага байна. Олимпын наадамд өөрийн орны өвөрмөц онцлогоо бахархалтайгаар төлөөлсөн тамирчдаа шийтгэж байгаа мэт санагдлаа" 

гэжээ.

Одоогоор Австралийн Олимпын хорооны 16 гишүүн Сиднейд тусгаарлагдаад байна.

Харин холбогдох албаныхны зүгээс

"Ковид-19 халдварын Дельта хувилбар нь өндөр эрсдэлтэй учир ийнхүү нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай болсон" 

гэжээ.

Австралид өнөөдрийн байдлаар 37 мянга гаруй халдварын тохиолдол, 1 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн, бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад бага юм.

Эх сурвалж: BBC