Америкийн хамгийн алдартай загварын хүүхэлдэй Барби нь Токио-2020 Олимпын наадамд зориулсан цуглуулгадаа Ази төрхтэй Барби оруулаагүй нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.
Барби хүүхэлдэй үйлдвэрлэдэг тоглоомын компани болох Маттел нь ОУ-ын Хороо болон Токио-2020 зохион байгуулагчидтай хамтран олимпын наадамд тусгайлан зориулсан хүүхэлдэйн шинэ цуврал гаргахаар өнгөрсөн жилийн хоёр сард тохиролцсон.
Энэ шинэ цуврал нь Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан бэйсбол/софтбол, спорт авиралт, каратэ, дугуйт тэшүүр, сөөрфинг гэсэн спортын таван төрлийг тусгасан таван хүүхэлдэй юм байна.
"Маттел компанийн Токио-2020 цуглуулга нь эдгээр 5 төрлийг сурталчилж, шинэ үеийнхнийг Олимпын урам зориг, гайхамшигтай тамирчны уламжлалыг мэдрүүлэхийг зорьсон"
гэж мэдээлэл хийжээ.
Харин хүмүүс олон нийтийн сүлжээнд Ази Барби-г санаатай эсвэл санамсаргүйгээр орхисон эсэх нь хамаагүй, бидний урмыг хугаллаа гэж үзэл бодлоо илэрхийлж нэлээдгүй шүүмжлэлд өртсөн байна.
Эх сурвалж: CNN