УБТЗ ХНН энэ онд 31 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг 2500-г нэвтрүүлжээ

Нийгэм

УБТЗ ХНН энэ жил 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосны сацуу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг 2500 болж түүхэн дээд амжилт үзүүлжээ. Цар тахлын энэ хүнд цаг үед ОХУ болон БНХАУ-аас ирэх ачаа тээврийг тасралтгүй нэвтрүүлж 24 цагаар алба хаагчид нь үүрэг гүйцэтгэн ажилласан байна. 

УБТЗ ХНН цар тахлын хүнд цаг үед буюу сүүлийн 2 жил ачаа тээврийг саадгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн жил 30 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 6 хувиар өссөн үзүүлэлт болж байсан. Харин энэ жил 31 сая тонн ачаа тээвэрлэж нь мөн өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс гадна Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг өнгөрсөн онд 2312 байсан бол энэ жил 2500 болж нэмэгдсэн амжилттай ажиллажээ. 

Ийнхүү цар тахлын бэрх цаг үед төмөр замын салбар үйл ажиллагаагаа тасалдуулалгүй тогтмол явуулж, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар ачаа тээвэрлэлтийн хэмжээг өсгөж чаджээ.

Он солигдох торгон мөчид ч төмөр замын салбарынхан 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт нэвтрэн өнгөрөх 200-250 галт тэргийг хүлээн авч зохицуулалт хийн ажиллаж байна.